Батлан хамгаалах сайдын шагналаар шагнаж урамшуулав

GJ1A6211.jpg

Батлан хамгаалах сайдын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж, байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд мэргэжлийн ур чадвар гарган ажилласан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг салбарын шагналаар шагналаа.

   Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”-ээр Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын  ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд нарыг,

“Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр,ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн штабын дарга, хошууч Б.Алтан-Очир,

“Дайчин алдар II медаль”-аар, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батсүх, Үндэсний аврах бригадын салбарын ахлагч, сургагч ахлагч П.Дэлгэрсайхан, Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, ахлах дэслэгч. Н.Хуягбаатар,                

Дайчин алдар III медаль”-аар, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд, мөн газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Цэнд, ОБЕГ-ын Ар талын 115 дугаар ангийн тусгай зориулалтын автомашины хэсгийн дарга, хошууч Д.Ганбилэг, ОБЕГ-ын  Давтан сургалт, сэргээн заслын төвийн уламжлалт анагаах ухааны их эмч, ахлах дэслэгч Х.Галсанжамц, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн дарга, хошууч Э. Баттулга, Үндэсний аврах бригадын техник тоног төхөөрөмж хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Д. Батчулуун нарыг,

“Эх орны төлөө III хүндэт тэмдэг”-ээр, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч З.Гүррагчаа, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Б.Батчулуун, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Д.Отгонбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Л.Бямбасүрэн, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Э.Нэргүйбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч  Ж.Болд-Эрдэнэ, ОБЕГ-ын  Давтан сургалт, сэргээн заслын төвийн ахлах тогооч, ахлах ахлагч О.Эрдэнэбат, ОБЕГ-ын Ар талын 115 дугаар ангийн хүнд машин механизмын жолооч, ахлах ахлагч Д.Мөнхбаяр, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Х.Цэрэнтогтох, НОБГ-ын аврах анги 105-ын жолооч, ахлах ахлагч Б. Давагсүрэн, мөн газрын гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батбаатар, ОБЕГ-ын Ар талын 115 дугаар ангийн агрегат засварчин, ахлах ахлагч Ц.Одгэрэл, ОБЕГ-ын Ар талын 115 дугаар ангийн автомашины гагнуурчин, ахлах ахлагч М.Ганзориг, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Ган-Од, ОБЕГ-ын Ар талын 115 дугаар ангийн тусгай зориулалтын автомашины жолооч, ахлах ахлагч Б.Эрдэнэжаргал, ОБЕГ-ын Ар талын 115 дугаар ангийн тусгай зориулалтын автомашины жолооч, ахлах ахлагч Б.Батцэнгэл, мөн ангийн жолооч, ахлах ахлагч Б.Билгүүн, мөн ангийн жолооч, ахлах ахлагч Б.Золбоо,  мөн ангийн жолооч, ахлах ахлагч Э.Буянцогт, мөн ангийн жолооч, ахлах ахлагч У.Билгүүн, мөн ангийн жолооч, ахлах ахлагч Ө.Ганбаяр нарыг тус тус шагнаж, урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top