Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с, зарим үед 20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд ихэнх нутгаар  хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Баян хөөвөрийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 09:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 09:28 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Шинэ-Айл” 13 дугаар багийн “Толбо” нуурын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 09:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 09:51 цагт очиход иргэн Б-ийн 13х8 метрийн хэмжээтэй байшингийн хана шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 4 дүгээр гудамжинд мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:54 цагт очиход иргэн Х-ийн “Хюндай” загварын мотоцикл шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар  хороо, Үйлдвэрийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:44 цагт очиход иргэн Н-ын 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:58 цагт очиход иргэн Х-ын 7×10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 6 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:48 цагт очиход иргэн Б-ийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Дуурсах” багийн 44а дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.25-ны өдрийн 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагчид 3.2 км замыг туулан 21:04 цагт очиход иргэн Э-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 6 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар  хороо, Грийн Хаус амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 04:53 цагт очиход иргэн Г-ын 4×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Цагаан даваа”-ны хогийн цэгийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б /52 настай, эрэгтэй/ 09.17-ны өдөр сураггүй болсон тул эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 11.24-ний өдрийн 10:13 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, нийслэлийн Аврах анги-105, Баянзүрх дүүргийн  Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /52 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.24-ны өдөр  “Цагаан даваа”-ны хогийн цэгээс эхэлж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “Ээж хайрхан”, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн харьяа Хужирбулан дахь сургалт засварын төв, “Тоосгоны үйлдвэр”, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Алтан-Өлгий”-н оршуулга гэдэг газар хүртэл явганаар 11 км-т зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, 11.25 -ны өдрийн 10:30 цагт зогсоосон.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Учиг хорооллын 1004 тоот /аймгийн төвөөс хойд зүгт 65 км, сумын төвд/ Төмөрбулаг сумын харьяат иргэн Э/19 настай, эрэгтэй/ 11.18-ны өдрийн 11:00 цагийн үед гэр лүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.24-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /19 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 4 бүлэгт хуваагдан зохион байгуулж, 1 дүгээр бүлэг сумын төвөөс  2 дугаар багийн “Авууны дөрөлж” гэдэг газар хүртэл 5 км-т явганаар,  2 дугаар бүлэг сумын төвөөс  “Хүйсийн булан” гэдэг газар хүртэл 12 км-т Эгийн голоор завьтай, 3 дугаар бүлэг сумын төвөөс  “Бошлого” гэдэг газар хүртэл 5 км-ын тойрогт явганаар болон автомашинтайгаар,  4 дүгээр бүлэг сумын төвөөс 4 дүгээр багийн “Хавиргын даваа” гэдэг газар хүртэл 5 км-т  явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:10 цагт түр зогсоосон. 11.25-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top