“Олон Улсын аврагч гал сөнөөгчдийн спортын холбооны 22 дугаар хурал”-д оролцлоо

13.jpg

 Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан “Олон Улсын аврагч гал сөнөөгчдийн спортын холбооны 22 дугаар хурал”-д ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Монголын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Г.Баттөгс нар оролцоод ирлээ.

  Хуралд Азербайжан, Болгар, Беларусь, Казакстан, ОХУ, Литви, Эстон, Монгол, Польш, Сенегал, Словак, Чех, Турк, Узбекстан, Иордан, Серби, Бенин зэрэг улсын төлөөлөгчид танхимаар, Австри, Герман зэрэг улсын төлөөлөл цахимаар буюу нийт 28 орны төлөөлөгч оролцсон юм.

Арга хэмжээг нээж Узбекистан Улсын Онцгой байдлын яамны сайд, дэслэгч генерал Т.А. Худайбергенев үг хэлсэн бол  ОХУ-ын Онцгой байдлын яамны сайд, Олон улсын аврагч гал сөнөөгчдийн спортын холбооны ерөнхийлөгч, хурандаа генерал Чуприян А.П, холбооны гүйцэтгэх захирал Калинан А.П нар хүндэтгэлийн үг хэллээ.

 Энэ үеэр хурандаа Ц.Нямбаярт Олон улсын хэмжээний шүүгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь  гардуулан өглөө.

 Хурлаар 2020-2021 онд зохион байгуулагдсан арга хэмжээ, спортын уралдаан тэмцээн болон 2022-2023 онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар, 2022 онд Узбекистан улсын Самарканд хотод болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн, Беларусь улсын Брест хотод зохион байгуулагдах өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний талаар танилцууллаа.

 Мөн 2021-2023 онд хийж хэрэгжүүлэх ажил, зохион байгуулах спортын уралдаан тэмцээний төлөвлөгөө хуваарь,  холбооны 2021 оны санхүүгийн тайлан, 2022 оны санхүүгийн төлөвлөгөө зэргийг хэлэлцэн баталсан юм.

 Түүнчлэн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын байрлах зочид буудал, тэмцээний хаалтын ажиллагаа явуулах барилга байгууламжтай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top