Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө

IMG_0002-72u3zd0mmzbp0su86vq28yvjhle4nsqgyi4xl4rxuf4-1.jpg

Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт МХЕГ-ын Мал эмнэлэгийн улсын хяналтын ахлах байцаагч Г.Энхтөр, ХӨСҮТ-ийн халдвар судлалын тасгийн эрхлэгч Саруул, МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг нарын багтаж Мөрөн, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Цагаан-Уул сумдад ажилласан юм.

Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, 23 сум 1 тосгоны Засаг дарга болон мал эмнэлгийн мэргэжилтэнүүдтэй цахимаар уулзалт хийн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top