“Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл”-ийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж, зөвлөлийн ажиллах журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж, биелэлтийг 96.5 хувьтайгаар хэрэгжүүлэн ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд 137 ерөнхий боловсролын сургууль, 200 сургуулийн өмнөх боловсролын байгууллага, 23 аж ахуйн нэгж буюу 360 барилга байгууламжид гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.