1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 15-20 градус, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 7-9 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 20-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 21-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 20, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 09:14 цагт ангийн байрлалаас гарч 3 км замыг туулан 09:17 цагт очиход иргэн Б-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 11:38 цагт ангийн байрлалаас гарч, 2 км замыг туулан 11:40 цагт очиход иргэн Б-ийн 2 метр хашаа шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 47 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:48 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 14:49 цагт ангийн байрлалаас гарч 5 км замыг туулан 14:57 цагт очиход иргэн М-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:00 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэ толгойн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 16:38 цагт ангийн байрлалаас гарч, 2 км замыг туулан 16:44 цагт очиход иргэн Т-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 19:15 цагт ангийн байрлалаас гарч, 1,5 км замыг туулан 19:19 цагт очиход иргэн Н-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 78 дугаар байр харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 02:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 02:02 цагт ангийн байрлалаас гарч, 4 км замыг туулан 02:08 цагт очиход тус байрны 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо “Да-Хүрээ” захын баруун талд “Дизель хүрээ” захын хашаанд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 05:06 цагт хүлээн авсан. Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 05:07 цагт ангийн байрлалаас гарч, 05:16 цагт очиж, Хүч нэмэгдүүлэн 10-р ангийн 2-р тасаг 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 05:31 цагт, 35-р ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 05:36 цагт, 14 ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 05:53 цагт тус очиж 13х58 метрийн хэмжээтэй цайны газарт гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 5 дугаар сургуулийн урд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 23:48 цагт ангийн байрлалаас гарч, 2 км замыг туулан 23:51 цагт очиход нийтийн эзэмшлийн хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
– Автозамын тээврийн осол: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн “Их сараалж” гэдэг газарт / аймгийн төвөөс зүүн зүгт 138 км, Тариалан сумын төвөөс баруун урд зүгт 28 км /-т автозамын зорчих хэсгийн замын хажуу руу ачааны автомашин унах гээд байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 18:07 цагт ангийн байрлалаас гарч, 28 км замыг туулан 18:35 цагт очиход Мөрөн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Норд Бенз” загварын ачааны автомашин замын эсрэг урсгал руу орж толгой хэсэг нь замын даланруу орсон байдалтай байсныг 01:20 цаг ажиллан гаргасан.
Төмөр замын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн Төмөр замын Депо гэдэг газар Зүтгүүрийн толгой вагонд хүн дайруулж нас барсан байна гэсэн дуудлагыг 12.18-ны 23:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрэн хайх аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:20 цагт очиход М/35 настай, эрэгтэй/ зүгтүүрэнд дайруулж нас барсан байсныг тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн моорогт шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын 12 дугаар байр 9 давхар барилгын дээвэр дээрээс хүн үсэрч амиа хорлох гээд байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 16:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн бүлэг 16:11 цагт ангийн байрлалаас гарч, 5.5 км замыг туулан 16:22 цагт очиход Хан-Уул дүүргийн харьяат иргэн Ц /21 настай, эрэгтэй/, иргэн Х /13 настай, эмэгтэй/, иргэн Ч /13 настай, эмэгтэй/ нар тус байрны дээвэр дээрээс үсэрч амиа хорлох гэж байсныг байрны зүүн талд аврах тавцан дэлгэж, ярилцлага хийн ажиллах явцад 18:19 цагт иргэн Ц, Х нар үсэрч, аврах тавцан дээр буулгаж, Х тархины хүнд гэмтэлтэй, Ц нуруу нугасны хүнд гэмтэлтэй ГССҮТөвд 18:32 цагт хүлээлгэн өгч, иргэн Ч-ийг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн. /иргэн Х 13 настай, эмэгтэй 20:00 цаг нас барсан./
Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар баг Хүрзэд гэдэг газарт автомашин цасанд сууж гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 21:30 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 22:10 цагт ангийн байрлалаас гарч, 40 км замыг туулан 23:10 цагт очиход Төв аймгийн “Ээж хад” гэдэг газраас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан Н “Тоёота Харриер” загварын автомашин жалганд цөмөрч орсон байсан /5 хүүхэд, 2-6 настай 3 том хүн/-ыг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР