Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Аймгийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээн”-д Онцгой байдлын газрын алба хаагчид нийлбэр дүнгээр гутгаар байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Анхбаяр гараар таталтын төрөлд мөнгө, Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Т.Төгсдөлгөөн 3 төрөлд алт, мөнгө, хүрэл, гараар таталтын төрөлд мөн хүрэл медаль хүртсэн юм.
Тэмцээнд 70 орчим тамирчин эрэгтэй, эмэгтэй 10 жингийн төрөлд өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.