Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих төслийн нээлт боллоо

-амьсгалын-өөрчилөлт-3.jpg

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Америк Улсын санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Бугат, Тайшир, Увс аймгийн Түргэн, Өмнөговь, Сагил, Тариалан сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг 2021-2023 онуудад хэрэгжүүлж байна.

Малжуулах, өрхийн тариалан эрхлэх, үйлдвэрлэгч бүлэг байгуулах замаар зорилтот малчин өрхийн хоол тэжээл, амьжиргаагаа даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус төслийн нээлт Говь-Алтай аймагт боллоо.

Энэ үеэр удирдлагууд, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, аймаг болон төсөл хэрэгжих 4 сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээг байгууллаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top