Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр

NBeeJ4bScvlG05XWGJt2.jpg

 Засгийн газрын  өнөөдрийн хуралдаанаар гадаадаас Монгол Улсад ирж байгаа бүх иргэдийг 3 хоног тусгаарлах ЭМЯ, ХӨСҮТ-ийн саналыг Ерөнхий сайд дэмжиж энэ ажлыг зохион байгуулах үүргийг Улсын Онцгой комисст өглөө.

Мөн энэ жилийн цагаан сараар төрийн золголт зохион байгуулахгүй байх, мөн айл өрх, иргэдийг цомхон хүрээнд буюу зөвхөн гэр бүлийн хүрээнд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зөвлөмж боловсруулж танилцуулахыг УОК-т үүрэг болголоо.

scroll to top