Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад “Гал түймэртэй тэмцэх” байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, бие бүрэлдэхүүний ёс зүй, харилцаа хандлага, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээнд Онцгой байдлын газар, хэлтэс, гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид оролцсон юм.
Алба хаагчид аж ахуй нэгж, байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулж, мэдлэг мэдээллийг нь дээшлүүллээ гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.