1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 28-30-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 09:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 09:31 цагт ангиас гарч 09:37 цагт очиход “Налгар түшиг” ХХК-ийн хашаанд тоног төхөөрөмж шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 13 дугаар гудамжны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 09:06 цагт ангиас гарч 4 км зам туулан 09:15 цагт очиход иргэн М-ийн гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 09:47 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 09:46 цагт очиход иргэн Б-ын 5×10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 31 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 10:50 цагт очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 13:25 цагт очиход иргэн Э-ын 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 13:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 13:44 цагт очиход иргэн Д-ийн 7×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:28 цагт очиход иргэн Г-ийн 5×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:55 цагт очиход иргэн Э-ын 7×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:09 цагт очиход иргэн Ө-ын 10×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Баянбулагийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:31 цагт очиход иргэн Э-ийн 8×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэр иргэн Б /45 настай, эрэгтэй/, Э /35 настай, эмэгтэй/ нар түлэгдэж гэмтсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Булган аймгийн Орхон сумын Мандал багийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 04:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 22 км зам туулан иргэн С-ийн 8×9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Гүний болон ул хөрсний ус: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/ “Эг”-ийн голд 12.15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд 12.24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж 6 автомашин усанд суусан байсныг татан гаргаж ажилд бэлтгэсэн бөгөөд 12.27-ны өдөр шороон далан байгуулах ажлыг зохион байгуулна.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 60 дугаар байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байгаа тул хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 12.27-ны өдрийн 04:49 цагт ирүүлсэн. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км зам туулан 05:02 цагт очиж хаалгыг онгойлгож Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР