Албаны онцлогийг харуулсан “Мөсөн хотхон”-ыг байгууллаа

270573386_5057986444214433_976935696748877330_n.jpg

 Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шинэ оныг угтан албаны үйл ажиллагааг сурталчлах, багаар ажллах чадварыг нэмэгдүүлэх, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мөсөн хотхон” байгуулж анги, танхимаа чимэглэлээ.

 Алба хаагчдын урлан сийлсэн мөсөн баримлууд дотор  “Аврагчийн алдар” хөшөө, гал түймрээс хүүхэд авран гарч ирж буй гал сөнөөгч, олон жил гал түймэрт ажиллаж мөнхийн зогсоолдоо гагнагдсан гал унтраах автомашин, эр зоригийн бэлгэдэл шонхор шувуу зэрэг 10 гаруй бүтээл байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top