Энхийг сахиулагч аврагчдыг хүлээн авч уулзлаа

GJ1A9001.jpg

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид эх орондоо ирлээ.

Алба хаагчдыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хүлээн авч уулзаж, үүрэг гүйцэтгэх хугацаанд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд батлагдсан хууль, дүрэм, журам болоод үйл ажиллагааг танилцууллаа.

  Онцгой байдлын байгууллагын 21 алба хаагч аравдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top