Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 11-12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн хашаанд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 40 тн-ын чингэлэгийн дулаалгын шилэн хөвөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 02:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 4х6 метрийн хэмжээтэй зөөврийн байшингийн дотор эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Бургалтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 275 км, сумын төвөөс зүүн урт зүгт 35 км/-т Иргэн Т-гийн байшин 01.08-ны өдрийн 00:35 цагт шатсан тухай мэдээллийг 01.08-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд иргэн Т-ийн 5×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Үенгийн-Ар зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 18.5 км замыг туулан иргэн М-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын хана шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул”-ын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан иргэн М-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжинд тавилгын үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид иргэн А-ын 7х15 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэрийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн З-ын 12х15 метрийн хэмжээтэй байшингийн 1-2 дугаар давхар дундын тааз, шал шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Шаргаморьт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан иргэн О-ын 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 2-6 дугаар байр 6 сартай нялх хүүхэд гэртээ цоожлогдсон хаалга онгойлгоход тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан хаалгыг онгойлгон Н /6 сартай, эмэгтэй/-г аав Б болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд нарт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top