Дэлхий даяар 2021 онд цаг агаарын сонин содон үзэгдлүүд их тохиожээ. Үүний нэг нь Хойд туйлын орчимд ойр ойрхон давтамжтай аянга цахих болсон явдал юм. Тохиолдол бүр нь нүдэнд үзэгдэхгүй боловч мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар үүнийг олж илрүүлсэн байна. Эрдэмтэд энэ үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлтийн тод илрэл гэж үзжээ.
“Vaisala” нэртэй байгаль орчны хяналтын байгууллагаас гаргасан тооцооллоор, өнгөрсөн онд Хойд туйл орчимд 7278 удаа аянга цахисан байна. Энэ нь өмнөх есөн жилийн нийлбэр дүнгээс даруй хоёр дахин их үзүүлэлт юм.
Арктикийн бүсэд аянга цахих нь маш ховор үзэгдэл ажээ. Хүйтэн цаг агаартай бүс нутгуудад дэлхийн дулаарал эрчимтэй явагдах болсонтой холбоотойгоор ийнхүү аянга цахих нь олширсон гэж эрдэмтэд үзэж байна. Аянга нь харьцангуй дулаан, чийглэг агаартай бүс нутагт элбэг тохиолддог байгалийн үзэгдэл юм.
Аянга Сибирийн бүс нутгаар дайран өнгөрч, улмаар Хойд мөсөн далайг чиглэж байна гэж “Vaisala” мэдэгдэв. Мөн дэлхийн бүх тивийн дулаан, чийглэг агаар Хойд мөсөн далайг дайран өнгөрч байна гэжээ.
Эх сурвалж: CNN