Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад цас орсон, Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун хойноос 4-9 м/с.  Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 16-18-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль хашаан дотор автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан иргэн Д-ийн “Даевоо” загварын автобусны хучлага шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан иргэн Л-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:42 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Д-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 12 дугаар гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 00:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход /эзэн тодорхойгүй/ 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байрны цахилгаан хувиарлах самбар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан иргэн А-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар мансордтай байшингийн тааз, дээвэр шатаж байсныг 02:05 цаг ажиллан унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:39 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан иргэн М-ын 12х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг “Ёлын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80км, сумын төвөөс хойд зүгт 56 км-т, Ө-46°11’24.0” У-100°21’00.0”E/ 01.14-ний өдрийн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:43 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, 3 дугаар байранд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 14:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан иргэн Б /49 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлох гэж байсныг тэлэгч багаж ашиглан хаалгыг онгойлгон Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top