Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 09:02 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09:11 цагт очиход “Ус сувгийн удирдах газар”-ын 4х6 метрийн хэмжээтэй худаг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:08 цагт очиход иргэн Ц-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд эд зүйлс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 1 иргэнийг гаргасан.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Агуйт 2 дугаар баг “Дулааны-Өвөр Модот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 85 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагчид 85 км замыг туулан 19:52 цагт очиход малчин С-ийн 8х30 метрийн хэмжээтэй малын саравч, 150 боодол /3 тн/ өвс, 4 нуруу аргал шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан. Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар, Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажилласан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:37 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 22:25 цагт ангиас гарч 4 км замыг туулан 22:31 цагт очиход эзэн тодорхойгүй 4х6 метрийн хэмжээтэй байшин, “Аванте” загварын суудлын автомашины зүүн урд талын хэсэг хайрагдаж шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил багийн Арал хороололд /аймгийн төвөөс урд зүгт 180 км, сумын төвд/ иргэн Г-ын байшин 01.19-ний өдрийн 00:10 цагийн үед шатсан тухай мэдээллийг 01.19-ний өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн Г-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Г /42 настай, эрэгтэй, Жаргалант сумын 5 дугаар багийн харьяат/ өртөж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Эрчим хүчний осол: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан 4 дүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажилласан. Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг. Аймгийн дулаан 01.18-ны өдрийн 19:06 цагт зогссон, гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж дуусган мөн өдрийн 22:29 цагт дулаан түгээж эхэлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top