Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дорнод аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын сав газраар 30-35 градус, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 4-9 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 10:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан иргэн Ч-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 21:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан иргэн А-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 21 дүгээр гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Д-ийн 7х4 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Могойт дэнж”-ийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 18.5 км зам туулан иргэн Г-ийн 10х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дарь-Эх”-ийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 03:33 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан иргэн Б-ын 8х4 метрийн хэмжээтэй байшин, мөн 6х7 метрийн хэмжээтэй байшин галын дөлд өртөн шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 21:53 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Ө-ын 5 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны 54 дүгээр байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 22:56 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Н-ийн 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д /Кино үйлдвэр/ дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top