“Хөдөлмөрийн аварга” цэргийн албан хаагчаар шалгарлаа

image0-1-73g77l56rnjh5musuk7qcxhig8ef82r1yecmlw74w8w.jpg

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн захирагч, ахмад Х.Цэнд-Очирыг сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, өөрийн эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласныг өндрөөр үнэлж Баянхонгор хотын “Хөдөлмөрийн аварга” цэргийн албан хаагчаар шалгарууллаа.

Ахмад Х.Цэнд-Очир нь Онцгой байдлын байгууллагад 7 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд салааны захирагч, гамшгаас болон гал түймрээс хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байгаад 2020 оноос Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн захирагчаар ажиллаж байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top