1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с. Өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10,11-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж “Зайсан Скуар” худалдааны төв 8 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 03:53 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан “Ти-Өү-Эм” ХХК-ийн “Териза” рестораны задгай талбайн шал, гал тогооны өрөөний хөргүүр, цэцгийн мандлын модон шал шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын “Богины-Ам”-ны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Ш-ийн 17×4 метрийн хэмжээтэй байшингийн 3×3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнж хорооллын 13 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан иргэн Э-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн М-ийн 10х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн шалны халаалт шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн Г-ийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн-Амны “Парк Найн” хотхон уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 03:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 03:25 цагт очиход 12х8 метрийн хэмжээтэй уурын зуухны дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шилийн гол багийн “Шилийн гол” гэдэг газар /Дундговь аймгийн төвөөс баруун зүгт 180 км, Говьсүмбэр аймгаас баруун урд зүгт 20 км-т/ Дундговь аймгаас Говьсүмбэр аймгийн чиглэлд автомашинтай зорчиж явсан 1 эмэгтэй хүн сураггүй болсон тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат иргэн Н /31 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 02:30 минутаас эхлэн зохион байгуулж ажиллахад Дундговь аймгийн төвөөс зүүн урд зүгт 42 км, Гурван сайхан сумын Дэрсний -Ус багийн нутаг дэвсгэрт малчин айлд эсэн мэнд очсон тухай 08:20 цагт ээж У аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Цас шаварт суусан. Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэг Хэрлэн голд автомашин цөмөрч орсон гэсэн дуудлагыг 16:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан иргэн Н-ийн Приус-30 загварын суудлын автомашины урд 2 дугуй голд цөмөрч суусан байсныг татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР