Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 4-9 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5, 6-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.01-ний өдрийн 09:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан 09:28 цагт очиход иргэн Э-гийн 8×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ний өдрийн 00:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:48 цагт очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 01:26 цагт очиход иргэн Г-гийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 58 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 02:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 02:19 цагт очиход иргэн О-гийн 5×6 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Задгай”-д авто замын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 02.01-ний өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км зам туулан 11:44 цагт очиход Зорчигч тээврийн нэгтгэлийн “ВS-106” загварын автобустай, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвийн “CLW-3120” загварын хог тээвэрлэх зориулалтын автомашин мөргөлдөж тус автомашины жолооч Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны харьяат иргэн М /25 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж НЯТТ-д шилжүүлэн өгсөн.  

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top