1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорноговь аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 4-9 м/с, 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зарим газраар, 16-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 17, 18-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 11:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Х-ийн 15×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны “Рашаант”-ын 3- дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан иргэн К-ийн 8×15 метрийн хэмжээтэй байшин дээвэр шатаж байсныг унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дунд дарь-Эх”-ийн 31 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-ын 4×5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн 24 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан А-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 01:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан иргэн Д-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин, иргэн о-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, “Приус-11” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар / сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, Ө-51°13’48.0”, У-100°18’00.0”/ 02.13-ны өдрийн 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР