“Удирдлагын менежмент, үр дүн” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

DSC0910.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга нарын  “Удирдлагын менежмент, үр дүн” сэдэвт сургалтыг  МУЗН-ын Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын  Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана оролцож, Онцгой байдлын байгууллагын 2022 оны зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Сургалтад 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, анхаарах асуудал, гал түймрийн улсын хяналтын үйл ажиллагаа, анхаарах асуудал,  алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад удирдлагын чадвар, манлайлал, холбоо зарлан мэдээлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоог хангах нь сэдвүүдээр мэдээлэл өгнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top