Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдав

159A9071-73pej6sbcc702lkkt9z8wfhvfajtbse1t7k02okwh8g.jpg

  Нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд мэргэжлийн ангийн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт холбогдох зохицуулалт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрэм, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ хийх журам зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Мэргэжил, аргазүйгээр хангаснаар нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдааг хангах, эрх зүйн зохицуулалтыг таниулах ач холбогдолтой бөгөөд  сургалтад нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 115 албан хаагч хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top