Зудын үеийн хүүхэд хамгаалал сургалтыг эрсдэл өндөр сумдад зохион байгуулав

20220218_190411-scaled-73rv965vo9ukr58t346chvub18pdwaq33afifalwim8.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудын улмаас хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий сургалтыг зудын өндөр эрсдэл бүхий 7 суманд зохион байгууллаа.

 Сургалтад сум тус бүрийн Засаг даргын Тамгын газар болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, сурагчдын төлөөллийг хамруулан зудын үед хүүхдэд үүсч болох эрсдэлийн үнэлгээг хийж эрсдэл бууруулах төлөвлөгөө боловсруулан сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах саналыг хүргүүлсэн юм.

Мөн сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд тохиолдож болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, сургуулийн орчинд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, хөлдөлт, осголтын үед анхан шатны тусламж үзүүлэх сургалтуудыг явуулж, “Анхаар” апплейкшныг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top