Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгад түшиглэн “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томиллоо

DSC_0226-73scyn22ag5vrh69boymqtrntqt7ibhlr4wrj6ncksg.jpg

 Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас  ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлалаас суралцах зорилгоор “Уламжлал ба шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлгийг  гурван үеийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.

 Энэ үеэр “Хандлага, ур чадвар, офицер, ахлагчийн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд оролцогчид санал бодлоо илэрхийлж, офицер, ахлагчийн манлайлал, ур чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэсэн юм.

 Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгад түшиглэсэн “Зөвлөн-туслах” багийн бүрэлдэхүүнийг томилж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top