ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль хүртлээ

274987540_1756412604529442_68139076475056395_n.jpg

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа “Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн”-ийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээн энэ сарын 24-27-ны өдрүүдэд Турк улсын Стамбул хотноо зохион байгуулагдсан юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

scroll to top