Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Дорноговь, Төв аймгийн нутгаар ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-ны өдөр Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр нутгийн зүүн хагаст 15-17 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 3-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 4-ний өдөр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 35 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 12:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн О-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.     

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.    

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Шар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 321 км-т, сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 тн өвс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг дахь ‘’Гарьд” супермаркет гал гарч байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхарт 3х3 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ 02.27-ны өдрийн 19:00-20:00 цагийн хооронд 20-28 м/с түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас гэр нурсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 07:48 цагт хүлээн авсан. Шуурганд малчин А-ийн 4 ханатай гэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 02.28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 304 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ 02.27-ны өдрийн 20:00 цагийн орчим 18-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах, байрны нурсан тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны дээвэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 02.28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top