Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:    Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал:   8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн “Уртын-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 159 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ ачааны автомашин шатсан тухай мэдээллийг 03.05-ны өдрийн 13:50 цагт ирүүлсэн. Иргэн Э-ын 6.5х4.5 метрийн хэмжээтэй байшин, “Бонго Жи-2” загварын суудлын автомашин 03.05-ны өдрийн 04:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хөтөл нарс” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 183 км, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 10:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 61 дүгээр ангийн алба хаагчид 23 км зам туулан очиход иргэн Б-ийн гэр, хашаа шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатар хайрхан”-ы 2/А гудамжинд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан очиход иргэн М-ын 2×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 19:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан очиж 15 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Баянгол”-ын 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан иргэн Э-ын 4×6 метрийн хэмжээтэй граж, “Тракер” загварын суудлын автомашин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 5 дугаар хорооны “Баянгол”-ын 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 23:18 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан очиход иргэн Э-ын 4×6 метрийн хэмжээтэй граж, “Тракер” загварын суудлын автомашин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Сайхан багийн “Гурван сайхан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км-т/ байшин шатсан тухай мэдээллийг 03.06-ны өдрийн 01:00 цагт ирүүлсэн.   Иргэн Ч-ын 12х12 метрийн хэмжээтэй байшин шатсаныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир   багийн “Хоёр даваа” гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 193 км, сумын төвөөс урд зүгт 18 км-т/ суудлын автомашин онхолдож жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдаж гэмтсэн тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 18 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ийн “Приус-20” загварын автомашин онхолдож иргэн О /38 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн. 

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Хөшөөт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ Өсвөр насны хүүхэд 03.05-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 22:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд С /11 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 22:55 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж гэрээс нь баруун зүгт 4 км-т иргэн гэрээс олсон. 

Бусад /цогцос гаргах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай”-д /Газарчин дээд сургуулийн урд/ Дулааны шугамын худгаас цогцос гаргах тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 17:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км зам туулан очиход тус дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Ж/51 настай, эрэгтэй/ 2.5 метрийн гүнтэй дулааны шугамын худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top