Орон тооны бус ёс зүйн албаны гишүүдийн сургалт боллоо

159A9593-1024x682-1.jpg

Алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх, сахилга ёс зүйн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн орон тооны бус ёс зүйн албаны гишүүдийн чадавхын сургалтыг зохион байгууллаа.

Сахилга, ёс зүйн зөрчлийн төрөл, зөрчил гаргасан алба хаагчдын судалгаа, цаашид авах арга хэмжээний асуудлаар санал, хүсэлт хэлэлцүүлэг өрнүүлж, “Орон тооны бус ёс зүйн алба, цэргийн албаны чиглэлээр 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм”, “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам”, “Ёс зүйтэй манлайлал” сэдвүүдээр сургалт хийлээ.

Сургалтын төгсөлд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням орон тооны бус ёс зүйн албаны гишүүдэд төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байхад анхаарал хандуулж, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийж шалтгаан нөхцөлийг нь тогтоон урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top