ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангиас алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын болон хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Жигдрэлтийн сургууль”-ийг зохион байгууллаа.
Сургуулийн хүрээнд алба хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж, бэлэн байдлыг нь шалган, тээврийн хэрэгслүүдийг өвлийн үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангууллаа гэж ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангиас мэдээллээ.