Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.
Сургалтад төв, орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын 88 алба хаагч хамрагдаж байна.
Алба хаагчдад гал түймрийн улсын хяналтын чиглэлийн дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам, заавар, норм нормативын хэрэгжилтийг хангуулах талаар мэдлэг, мэдээлэл өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөлт, эрсдэлийн ерөнхий, нарийвчилсан үнэлгээний аргазүйг олгох зорилготой тус сургалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.