Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

image_50460929.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Мэдээлэл харилцаа холбооны улсын албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Радио телевизийн сүлжээ” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, “Хонхор”, “Чингэлтэй” дахин дамжуулах төвүүд, “Мобиком”, “Юнител”, “Жи-Мобайл”, “Скайтел” ХХК, Дархан-Уул аймгийн Дархан сум дахь “Дата” төв зэрэг байгууллагууд хамрагдах юм.

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын  үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалтын талаар мэдээлэлтэй танилцана.

Мөн алба хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлж дүгнэн заавар зөвлөгөө өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top