Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с. өдөртөө 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-говь, талын нутгаар 14-16 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Задгай”-д чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:04 цагт очиход “Намуун дэвжих” ХХК-ийн 20 тонны чингэлэгтэй барилгын материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанХэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн “Нарст” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ тус сумын харьяат малчин Г-гийн 8х6 метрийн хэмжээтэй, 4х5 метрийн хэмжээтэй 2 байшин шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 03.21-ний өдрийн 15:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Мандал”-ын 106 дугаар байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 07:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 07:46 цагт очиход иргэн А-гийн 5х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна дуудлагыг 03.21-ний өдрийн 11:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 11:24 цагт очиж 57 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Баян-Овоо багийн “Хойд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т/ тус сумын харьяат малчин Б-ын 4 ханатай гэр 03.21-ний өдрийн 11:50 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 13:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Шинэ- Яармаг” хорооллын хашааны гадна хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 14:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 14:28 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Ар гүнт”-ийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 14.5 км зам туулан 18:36 цагт  очиход иргэн Х-гийн 8×10 метрийн хэмжээтэй байшин, 5×8 метр хэмжээтэй граж шатаж, мөн иргэн Г-гийн 5×8 метрийн  хэмжээтэй граж галын дөлд хайрагдан шатаж байсныг, хүч нэмэгдүүлэн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 22 км зам туулан 18:47 цагт очиж 50 минут тус тус ажиллаж унтраасан. 

3.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Дамжаалан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 300 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Дорнод аймгийн Халхгол сумын хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 17:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагч, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:40 цагт унтраасан. 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Бор гүвээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 03.21-ний өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 20:32 цагт очиход нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас  мөн талбайгаас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн Ж /30 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Аллён” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top