Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Баруун аймгийн нутгийн баруун өмнөд хэсэг, Төвийн аймгийн нийт  нутгаар, Говь болон зүүн аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с хүрч, 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-ний өдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с, 28-ны өдөр нутгийн зарим газраар, 29-ний өдөр говь, талын нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Булагийн тохой” задгайд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 09:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 09:47 цагт очиход иргэн Б-гийн хашаанд малын бууц шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 10:32 цагт очиход иргэн С-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.     

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Новотел” зочид буудалд Утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:10 цагт очиход тус буудлын 2 дугаар давхарт рестораны гал тогооны өрөөнд агааржуулалтын систем шатсаныг тус байгууллагын ажилтнууд унтраасныг шалгасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан. Уг гал түймэрт рестораны тогооч Э /24 настай, эрэгтэй/ ухаан алдаж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал хэвийн байна.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:33 цагт очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр, иргэн А-гийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны задгайд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 14:26 цагт хүрэлцэн очиход 20 тн багтаамжтай 2 чингэлэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, УБТЗ-ын 361-ийн гарамд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 31.5 км замыг туулан 21:20 цагт очиход “Шинэ-Эхлэл” ХХК-ийн эзэмшлийн “Уйлтра” загварын ачааны автомашин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Өлзийт багт /аймгийн төвөөс баруун зүгт 100 км-т/ 03.24-ний өдрийн 10:58 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 17:35 цагт хүлээн авсан. 12х32 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатсаныг тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 47 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:19 цагт очиход иргэн Ө-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.          

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн “Элгэнтийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 159 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, Айраг сумаас хойд зүгт 34 км-т/ өвөлжөө, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 34 км замыг туулан 19:17 цагт очиход малчин Н-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 тн орчим малын хөрзөн шатаж байсныг 1 цаг 8 минут ажиллаж унтраасан. 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 09:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:21 цагт очиход иргэн Б-гийн 3 метрийн урттай хашаа шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:18 цагт очиход иргэн П-гийн “Веросса” загварын суудлын автомашин шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унахНийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Тайм тоуер” хотхонд байрны 6 дугаар давхрын цонхоор хүн унаж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.24-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:26 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /42 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрийнхээ цонхоор унаж болзошгүй байсан тул хаалгыг нь онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.        

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top