Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна

159A2526.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, сургагч багш нарын сургалтыг Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгуулж байна.

Алба хаагчдад харилцааны сэтгэл зүй, заах арга зүй, цэргийн нийтлэг дүрмүүд, тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах харилцааны анхан шатны арга зүй,  бие бүрэлдэхүүний сургалт зохион байгуулахад анхаарах асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгох юм.

Мөн Онцгой байдлын байгууллага, нийслэлийн Онцгой байдлын газраас  2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүх төрлийн сургалтыг зохион байгуулдаг чиглэл хариуцсан алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top