Төв, орон нутгийн Улсын нөөцийн салбарын удирдах ажилтнуудын сургалт эхэллээ

received_3256961094538005-1.jpeg

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, салбарын дарга нарын сургалт Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангид эхэллээ.

Сургалтад төв, орон нутгийн улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, салбарын дарга, эрхлэгч нарын нийт 40 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.

 Алба хаагчдад хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт өөрчлөлт, агуулахын стандарт, тавигдах шаардлага, техник, технологийн талаар шинэ мэдээ мэдээлэл өгөх зорилготой тус сургалт энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top