Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунaaс 5-10 м/с. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Хөвсгөл аймаг, Мөрөн сум. “Жилчиг” багийн 32 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:51 цагт очиход иргэн П-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин /торх/ шатаж байсныг 18 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хороонд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 10:45 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:51 цагт очиход харуулын байр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороо, Сурагчийн 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:08 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 11:17 цагт очиход иргэн М-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Багахангай дүүрэг. 1 дүгээр хороо, шохойны үйлдвэрийн хашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:39 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:44 цагт очиход тус үйлдвэрийн хашаанд ажилчдын 5 ханатай 2 гэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум. 3 дугаар баг, 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 12:53 цагт очиход иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 36 минут ажиллан унтраасан.

Хэнтий аймаг, Батноров сум. Бэрхийн 7 дугаар баг, “Баруун жаран” хороололд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70км, сумын төвд/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах аврах, 42 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 14:02 цагт очиход иргэн О-ын 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 27 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 4 дүгээр хороо, “Их Наран”-ийн 8 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:57 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:03 цагт очиход иргэн Ж-ын “Мицубиши Кантер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 3 дугаар баг “Тэмүүлэл” хорооллын 16 гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:13 цагт очиход иргэн Б-ийн 4 метр хашаа, хураалттай хөрзөн шатаж байсныг 32 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 35 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 16:27 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:35 цагт очиход иргэн Б-ын “Мицубиши Лансер” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сүхбаатар аймаг, Мөнххаан сум. Баянтэрэм багийн “Дэнж” хорооллын 21 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс 100 км, сумын төвд/ айлын хашаанд хөрзөн шатаж байна гэсэн мэдээллийг 03.26-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, нутгийн иргэд 16:55 цагт очиход иргэн Д-гийн хашаанд хураалттай 8 /тн/ хөрзөн шатаж байсныг 04:00 цаг ажиллан унтраасан тухай мэдээллийг 21:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Яргуйт баг, Толгодын 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:22 цагт очиход иргэн Б-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн задгайд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 19:40 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:46 цагт очиход 1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 25 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:19 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:26 цагт очиход иргэн Э-ны 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 11х10 байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 55 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:01 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:07 цагт очиход иргэн Ч-ын 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top