1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Халхгол, Баян-Уул суманд цас орсон. Баяндун суманд шороон шуурга шуурсан. Сэлэнгэ аймгийн Сүбаатар, Сайхан, Ерөө цас орсон. Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Адарга, Хэрлэнбаян-Улаан, Дархан, Баянмөнх, Баян-Овоо, Баянхутаг, Бэрх тосгон, Өмнөдэлгэр сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Түмэнцогт, Онгон, Мөнххаан, Баяндэлгэр сум, Дорноговь аймгийн Эрдэнэ, Мандах, Дэлгэрэх суманд шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 6, 8-нд тал, хээрийн нутгаар, 7, 9-нд зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 17 дугаар байр хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.3 км замыг туулан очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Буян” ХХК Хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11:55 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус компанийн 10 метр хашаа, “Төмрийн завод” ХХК-ийн хогийн цэг, “Содон санаа” ХХК-ийн 3х6 метрийн хэмжээтэй барааны агуулах тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын задгай Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хагчид 1 км замыг туулан очиход 1.5 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 41 дүгээр байр Хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зуслангийн задгай Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход 0.1 га орчим газарт өнжмөл шар өвс, 3х5 метрийн хэмжээтэй эзэнгүй байшингийн хана шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан очиход тус компанийн хашаанд хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан очиход иргэн Б-ын хашааны гадна талд 0.2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 6 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг тууланочиход иргэн К-ийн 1 метр хэмжээтэй хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн “Гурван нуур” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 2 км/ 04.04-ний өдрийн 17:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг 04.04-ний өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн М-ийн 7х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн А-6 дугаар гудамжинд галын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн Ц-ын 10х5 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Говь” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 13 км/ хураасан аргал шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан очиход хураасан аргал, хог шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхэн багийн “Цоохорын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 235 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/ Хураалттай аргал 14:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 04.04-ний өдрийн 18:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 13 км зам туулан 14:27 цагт очиход иргэн Б-ын хураалттай аргал, 2 га талбай шатаж байсныг ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргад өгсөн.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ын 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний хэсэг шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлчилгээний төвийн 8-А байрны гадна зогсоол автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэг, иргэн А-ийн “Тоёота Харриер” загварын автомашин, О-ийн “Ниссан Тида” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сум, галт хэрэгслийн осол: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км, сумын төвд/ Гандангын гудамжинд сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид 140 км замыг туулан очиж /23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум/-ыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар 20 минут ажиллаж тэсэлгээний бодис /Тротил/ 400 гр ашиглаж тэсэлгээ хийж аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР