Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийв

viber_image_2022-04-05_00-59-58-668.jpg

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах, дүүргийн нутаг дэвсгэр дэх Ерөнхий боловсролын сургуулиудын болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ерөнхий боловсролын 48, 48, 110, 126, 127, 132, 155 дугаар сургуулийн багш, ажилчдад гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр сургуульд тохиолдох магадлалтай гамшгийн аюулыг тодорхойлж, эмзэг байдал, чадавхыг үнэлж, сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах арга зүйн зөвлөмж өгсөн юм гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top