Дадлага сургуулийг нэгдсэн менежментийн тогтолцоотой уялдуулан шинэ санаачлагыг урамшуулах системийг хэрэгжүүлж байна

GJ1A8331.jpg

  ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, олон улсын менежментийн тогтолцооны хамрах хүрээний талаарх ойлголт, мэдээллийг үнэлж, хэрэгжилтийн үйл явцтай танилцлаа.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар нь энэ онд олон улсын стандартын хэрэгжилтийг хангах, байгууллагын дотоод болон гадаад орчны шинжилгээнд тулгуурлан 51 ажил төлөвлөгөөндөө тусган, эрсдэлгүй, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, алба хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг жилд хоёр удаа авч, үйл ажиллагаагаа сайжруулахад ашиглаж байна. Мөн олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх, нутагшуулах сургалтуудыг алба хаагчдын дунд зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин, зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа юм.

 Түүнчлэн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөртэй уялдуулан чадавхжуулах сургалт, аймаг улсын чанартай тэмцээн уралдаан, албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр дадлага сургуулийг нэгдсэн менежментийн тогтолцоотой уялдуулан шинэ санал санаачлагыг дэмжин, урамшуулах системийг хэрэгжүүлж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаашид олон улсын стандартыг сайжруулах, анхаарах зарим зүйлсийн талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top