1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар секундэд 18 метр, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор 5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9, 10-нд нутгийн зарим газраар, 11,12-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар сэрүүсч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Объектын түймэр: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, “Авто-логистикийн шилжүүлэн ачих талбай”-д автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 10:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:45 цагт очиход Монголын төмөр замын харьяа 30 тн даацтай чингэлэг зөөвөрлөгч “Калмар” загварын автомашин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Одонтын 25 дугаар гудамжны задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 10:23 цагт очиход эзэнгүй айлын 25 метр хашаа, 0.3 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт баг, “Дөрвөн-Уул” барааны захад гоёл чимэглэлийн дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан, 11:39 цагт очиход иргэн Л-ийн 7х7 метрийн хэмжээтэй дэлгүүрийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:21 цагт очиход иргэн Б-гийн 0.1 га газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, “Бэрх-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 8 км/-т уулын жалганд бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 13:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 13:42 цагт очиход иргэн Д-гийн өвөлжөөнд малын бууц, 10 га газарт хөрсний шар өвс шатаж байсныг 01:46 цаг ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:49 цагт очиход иргэн Б-гийн хашаанд нүхэн жорлон, 0.1 га талбайд хөрсний шар өвс шатаж байсныг 23 минут ажиллан унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:49 цагт очиход иргэн Г-гийн 5х7 метрийн хэмжээтэй автомашины граж, иргэн Э-гийн 6×7 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 57 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:57 цагт очиход эзэнгүй айлын хашаанд 0.1 га шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 15:52 цагт очиход иргэн Х-гийн 9х5 метрийн хэмжээтэй 2 байшингийн дээвэр, 5х3 метрийн хэмжээтэй гаражын дээвэр, 18 метр куб мод /банз/, 20 метр орчим хашаа, эзэнгүй айлын хашаанд 1.4 га орчим газарт өнжмөл шар өвс, иргэн О-гийн 5х4 метрийн хэмжээтэй амбаар, 10 метр хашаа тус тус шатаж байсныг 01:10 цаг ажиллан унтраасан. Хүч нэмэгдүүлэн 15:57 цагт Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 16:07 цагт очиж гал түймрийг бүрэн унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 18:13 цагт очиход иргэн М-ийн 15 метр хашаа, 3×2 хэмжээтэй амбаар, 0.4 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 2 дугаар багт айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 19:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:54 цагт очиход иргэн Б-гийн 4х3 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 11 минут ажиллан унтраасан.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 20:37 цагт очиход иргэн С-ийн хашаанд 15м3 хураалттай /сендвичэн/ дээвэр, 1х1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулагийн зуслангийн задгайд хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:25 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 01:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 01:37 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 03:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:28 цагт очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын 1 дүгээр баг, “Фермийн хөтөл” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 235 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.07-ны 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сумын байгаль орчны албаны ажилтнууд, орон нутгийн иргэд 17:20 цагт гарч 20 км зам туулан 17:45 цагт очиж, 18:06 цагт цурманд оруулж, 01:10 цаг ажиллан унтрааж, тус сумын байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР