Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

277110572_322486513202216_7678645710081995046_n-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, “Монголын гео-мэдээллийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, инновацыг нэвтрүүлэхэд хамтран ажиллана.

Түүнчлэн эрдэмтэн судлаач, оюутан, сурагчид, иргэд, олон нийтэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр мөн хамтран ажиллахаар боллоо гэж Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

scroll to top