Байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ

GJ1A1077.jpg

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Завхан аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Завхан аймгийн Онцгой байдлын газар нь 2022 онд сахилга, ёсзүй, хөдөлмөр хамгааллын зөрчилгүй хамт олон болох, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны чанар хүрээмжийг нэмэгдүүлэх гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ийн Хүүхдийн ивээх санд төсөл бичиж 12,4 сая төгрөгийг шийдвэрлүүлэн зудын эрсдэл бүхий 7 суманд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгуулсан.

Мөн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд 28,7 сая төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн Онцгой байдлын газар нь сүүлийн таван жил аймаг, орон нутагтаа тэргүүний агентлагаар шалгарсан шилдэг хамт олон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top