“Гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын эрх зүйн орчныг сайжруулах нь” уулзалт хэлэлцүүлэг болж байна

image_50453249.jpg

Азийн хөгжлийн банкнаас Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг Онцгой байдлын ерөнхий газарт 2020-2022 оны хугацаанд хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн “Гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын эрх зүйн орчныг сайжруулах” гуравдугаар үр дүнгийн хүрээнд зөвлөх үйлчилгээгээр боловсруулагдаж буй “Гамшгийн эрсдэлийн даатгал”-ын хуулийн төсөл, явцтай танилцах, мэдээлэл солилцох зорилгоор Азийн хөгжлийн банкны тус төслийг хариуцсан олон улсын зөвлөх нар Сангийн сайдын 2022 оны 60 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Уг ажлын хэсэг нь дээрх хуулийн төслийг боловсруулахад мэдээ мэдээллээр хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад гамшгийн эрсдэлийг шилжүүлэх санхүүжилтийн стратегийг нутагшуулах зорилготой юм.

Дээрх гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратеги, Гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төслийг боловсруулж, батлуулсанаар манай улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийг шилжүүлэх тогтолцоонд нэгэн том алхам болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top