Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллав

GJ1A1518.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь 2022 онд алба хаагчдын ажлын цаг ашиглалт, хариуцлага, сахилга ёс зүйтэй тэргүүний хамт олон болох уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.

 Нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, нутагшуулах хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дээшлүүлэх аяныг өрнүүлж, алба хаагчдад сургалт, дадлагыг тогтмол явуулж байгаа юм.

Мөн олон улсын стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааны зураглалыг албан тушаал нэг бүрээр гарган, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр 90 гаруй төрлийн бүтээн байгуулалтын ажлыг харьяа анги, салбар бүрт хийсэн гэдгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах танилцууллаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг анги, байгууллагын үйл ажиллагааны онцлог, нөхцлийг үнэлж, ажилтан, алба хаагчидтай уулзалт хийн олон улсын менежментийн тогтолцооны талаарх мэдлэг, ойлголтыг  үнэлж, цаашид стандартыг нутагшуулах, сайжруулах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top