Нийслэлийн Онцгой байдлын газраас бүтцийн нэгжүүдийн бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад бүтцийн нэгжүүдийн бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын 12 алба хаагч хамрагдсан юм.
Сургалтаар ОБЕГ, ТЕГ, нийслэлийн Архивын газраас цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн систем, төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам, хувь хүний нууцын тухай хууль, цэргийн алба хаагчийн хувцас өмсөх дүрэм, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй, төрийн болон албаны нууцын тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийн ашиглалт, баримт боловсруулалт, ирсэн явсан бичгийн хяналт, хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүй сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд хичээл, сургалт хийлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.