Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын “Ахлагчийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөн Зэвсэгт хүчний 330 дугаар ангид болж, тус ангийн болон зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр ажил, албандаа амжилт гаргаж бусдыгаа хошуучлан, манлайлан ажилласан Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Явуухулан аймгийн Засаг даргын жуух бичгээр, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч О.Бадар-Ууган үндсэн цалингийн 20 хувиар шагнуулсан юм.
“Ахлагчийн зөвлөл” нь ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.