Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Өндөр, Баян-Цагаан суманд цас орж цасаар шуурсан. Шинэжинст суманд цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Объектын түймэрДорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн “Уурхайн” байрны гадна хог ачиж байсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 13:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 13:16 цагт очиход “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-ын “Дүнфэн” загварын ачааны автомашины тэвшин дээрх хог шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрны орцонд утаа гараад байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:38 цагт очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 25 иргэнийг гаргасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун зүгт 135 км, Цагаан хад суурьшлийн бүсээс зүүн урд зүгт 15 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, “Говь гүнцэг” ХХК-ийн ажилтнууд 21:15 цагт очиж иргэн Н-ийн эзэмшлийн “Говь гүнцэг” ХХК-ийн 5х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд өнжмөл өвс, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 22 км замыг туулан 13:45 цагт очиход 4.2 га өнжмөл өвс, иргэн Б-гийн 4×5 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 5 ханатай гэр, 10 метр хашаа тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Зүүн салааны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:11 цагт очиход иргэн Л-ийн 5×6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг 55 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн задгайд /сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км/ 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 20:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 20:18 цагт очиход иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 21:18 цагт очиход иргэн П-гийн 5×6 метрийн хэмжээтэй байшингийн 2×2 метр хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 4 дүгээр хороо, “Налгар түшиг” цементний үйлдвэрийн урд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 28 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 22:11 цагт очиход иргэн Б-гийн “Приус-20” загварын автомашин бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 04:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:58 цагт очиход иргэн У-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Баал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан хүмүүс 13:30 цагаас эхлэн ажиллаж мөн өдрийн 19:30 цагт цурамд оруулан 20:00 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн “Согоо цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 43 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн 0132 дугаар ангийн Хавиргын заставын алба хаагчид, Төмөр замын Баянтүмэн тасаг, Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 04.15-ны өдрийн 15:47 цагаас эхлэн ажиллаж 04.16-ны өдрийн 15:00 цагт түймрийг цурамд оруулан 15:40 цагт бүрэн унтрааж Хилийн 0132 дугаар ангийн Хавиргын заставын жагсаалын даргад хүлээлгэн өгсөн.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой багийн “Хөв” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн хойш 20 км-т/ иргэн Э /60 настай, эрэгтэй/ 04.13-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 04.15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд 3 хэсэгт хуваагдан иргэн Э /60 настай, эрэгтэй/-ийг тус сумын “Хөх толгой” багийн “Хөв”, “Таван толгой хуудасны булаг”, “Гашуун”, “Ширхэг”, “Ихрийн хоолой”, “Яст”, “Улаан-Адаг”, “Хавхалтайн-Ам”,” Аман-Ус”, Шинэ-Ус”, “Талын битүү” “Дэлийн гүн”, “Бумбат”, “Улаан толгой”, “Дэлийн гүний боонго”, “Талын худаг”, “Хуурай хөндийн далай худаг” гэдэг газруудаар автомашинтайгаар 14 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажиллахад үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:45 цагт ар гэрийн хүсэлтээр, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top