Төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа

GJ1A7226.jpg

Азийн хөгжлийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн төвийн Усны нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд төслийн удирдагч Др. Рабиндра Ости тэргүүтэй төлөөлөгчид “Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл” болон “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл”-ийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Мөн айлчлалын хүрээнд “Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” зээлийн төслийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар холбогдох яамдууд болон Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсэгтэй санал солилцож, төслийн удирдлагын гарын авлага, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон холбогдох бусад баримт бичгүүдийг эцэслэсэн гэдгийг уулзалтын үеэр онцолсон юм.

Түүнчлэн Дундговь аймгийн Мандалговь суманд ажиллаж, аймгийн Засаг дарга болон Онцгой байдлын газрын удирдлагуудтай уулзаж, төслийн талаар мэдээлэл солилцсон байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян  “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, урьдчилан сэргийлэх болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааны төсөл” хэрэгжих хугацаанд ажлын төлөвлөгөөнд тусгагдсан бүх арга хэмжээг гүйцэтгэж, төслөөс хүлээгдэж буй үр дүнд амжилттай хүрэх нь бидний хувьд нэн чухал байна. Ялангуяа, Гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төсөл, гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн стратегийг боловсруулах, эрсдэлийн үнэлгээний цахим мэдээллийн сангийн хөгжүүлэлт хийх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулах, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх арга аргачлалыг боловсруулахад анхаарч ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top